Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд
Нөгөө нь үлдэх юм шиг дэвэрч байгаа
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...
Subscribe to:
Post Comments (Atom)
Их уншигдсан бичлэгүүд...
-
Дээрх тольны plugin-г нь эндээс татаад Firefox дээрээ суулгачихаж болно. Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.
-
Усан борооноор би ганцхан хүнийг боддог Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад Сүүрс алдсан. ...
-
Саарал борооны үзүүр тэртээд цайрч Сайхан санагдахгүй байна, гунигтай байна Нэг өглөө сэрэхэд хавар болсон байгаасай Номнуудаа цүнхэлж ав...
-
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан Санчигт н...
-
Бид Дундговь аялалаа анх 8р сарын 13,14нд хийхээр төлөвлөсөн боловч аялагчдын тоо гүйцээгүйн улмаас хойшлуулаад 9р сарын 3,4ний БЯМБА, НЯМ г...
-
"Болорцом-30" наадмын тэргүүн шүлэг Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг Уулсыг хэчнээн хайрлаж иж...
-
Залуу анд минь! Боломжгүй гэх билэггүй үгийг бодол санаанаасаа хурдан арчиж хаяарай. Бодол санаа, хүсэл мөрөөдөл нь боломжгүйн хог ...
-
Говийн шаргал наран мандах гэж байна. Бид "Их газарын чулуу"-ны зүүнтээ малчны хотноос говийн наран мандахыг хараад Дундговь аймг...
-
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар...
-
1. Achieve /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх 2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих 3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv ...
0 сэтгэгдэл:
Post a Comment